images

Хятадаас Тайваньд бэлэглэсэн хулсны баавгай 19 нас хүрлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-08-31


   Хятад улсаас Тайваньд бэлэглэсэн Юань Юань хулсны баавгай өчигдөр 19 нас хүрлээ. Тайбэй хотын амьтны хүрээлэнд буй уг эм баавгай хэдий хөгширсөн ч шүд муутайгаас биш бие нь эрүүл саруул байгааг тус амьтны хүрээлэн мэдээлэв. Юань Юань баавгайг төрсөн өдрөөр нь ханборгоцой зэрэг төрөл бүрийн жимс, лууван зэрэг хүнсний ногоогоор хийсэн номын хэлбэртэй бялуугаар дайлжээ. Тус баавгайг эрэгчин Туан Туаны хамтаар Хятад улс 2008 оны 12 дугаар сард бэлэглэсэн юм. Гэвч Туан Туан өвчний улмаас 18 насандаа өнгөрсөн оны 11 дүгээр сард үхжээ. Хулсны баавгайн нэг нас хүний 3-4 жилийн амьдралтай дүйдэг тул Юань Юань хүний насаар 60 хүрч байгаа нь энэ юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.