images

Дэлхий даяар “Beatles” хамтлагийн алга болсон аргил гитарыг хайж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-04


   “Алга болсон аргил гитар” төслийн хүрээнд “Beatles” хамтлагийн Пол Маккартнигийн “Höfner” гитарыг дэлхий даяар хайж байна. Учир нь, дуучин П.Маккартни хайртай гитараа олж авах хүсэлт “Höfner” компанид гаргаснаар энэ ажил эхэлжээ. Мөн тус компанийн захирал Ник Васс П.Маккартнитай хамтран “Höfner 500/1 Violin Bass” гитарын эрэл хайгуулын тухай ном бичсэн байна. П.Маккартни тус гитараа 1961 онд Германы Хамбург хотоос 30 еврогоор худалдан авч түүн дээр “Love Me Do”, “She Loves You” зэрэг дуунуудынхаа аяыг хийсэн гэнэ. Гэвч гитараа найман жилийн дараа буюу 1969 онд хамтлагийн "Get Back" киноны зураг авалтын дараа алга болгожээ. Түүний гитар хааш алга болсон нь тодорхойгүй байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.