Нобелийн шагнал гардуулах ёслолд Орос, Беларусь, Ираны Элчин сайд нарыг урихгүй
Анд нөхдийн мэдээ
2023-09-04
Нобелийн сан оны сүүлээр Шведэд болох Нобелийн шагнал гардуулах ёслолд Орос, Беларусь, Ираны Элчин сайдуудыг урихгүй гэдгээ мэдэгдэв. Тус сан цахим хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ "Бид өнгөрсөн жил Стокгольмд болсон шагнал гардуулах ёслолд Орос, Беларусь, Ираны Элчин сайд нарыг уриагүй үйлдлээ энэ жил мөн адил давтана" гэжээ. Гэхдээ Норвегид суугаа бусад бүх Элчин сайдыг Осло хотноо болох Энх тайвны шагнал гардуулах ёслолд өнгөрсөн жилийнх шиг урьж оролцуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн байна. Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Шведийн нийслэл Стокгольм хотноо физиологи, физик, хими, утга зохиол, эдийн засаг зэрэг таван төрөлд Нобелийн шагнал гардуулах ёслол, мөн өдөр нийслэл Осло хотод Энхтайвны шагнал гардуулах ёслолын ажиллагаа болдог билээ. Энэ хоёр арга хэмжээнд Швед, Норвеги улсаас дипломат харилцаатай орнуудын Элчин сайд нарыг урьж оролцуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил Стокгольмын шагнал гардуулах ёслолоос дээрх гурван орны Элчин сайд нарыг хасч, Ослогийн энх тайвны шагнал гардуулах ёслолд бүх Элчин сайдыг урьсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.