images

Их Британи: Хатан хаан II Элизабэтийн дурсгалын танхим байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-04


   Их Британийн Засгийн газар 2026 онд болох Хатан хаан II Элизабэтийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан байнгын ажиллагаатай дурсгалын танхим байгуулахаар болсон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Хатан хаан Элизабэтийн хувийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Робин Жанбрин шинээр байгуулагдсан бие даасан "Хатан хаан Элизабетын дурсгалын хороо"-ны даргын үүргийг гүйцэтгэж, дээрх ажил хэргийг хариуцан ажиллана. Тус хороо нь хатан хааны хувийн болон улс төрийн амьдрал, түүний дэмжиж ирсэн үнэт зүйлсийг олон нийтэд таниулах, хүндэтгэл үзүүлэх үндэсний өвийн хөтөлбөрийг санал болгохоор төлөвлөж байна. Тус улсын шадар сайд Оливер Дауден хэлэхдээ "Урт удаан хугацаанд улс орныхоо төлөө ажиллахдаа эх орон, ард түмний амьдралд оруулсан гайхалтай хувь нэмрийг хойч үедээ таниулах нь зүй ёсны хэрэг" гэжээ. Р.Жанбринээс гадна төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрчид, мэргэжилтнүүд хорооны гишүүнээр ажиллах юм. Хатан хаан Элизабэт 1926 онд төрсөн бөгөөд 1952 онд хаан ширээнд заларч, энэхүү өндөр албанд 70 жил суусан дээд амжилтыг тогтоож, өнгөрсөн жил 96 насандаа таалал төгссөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.