images

Францад электрон тамхийг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-04


   Францын ерөнхий сайд Элизабет Борн өчигдөр хүүхэд залуусыг тамхины хор хөнөөлөөс ангид байлгахын тулд нэг удаагийн электрон тамхийг хориглох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр мөн өдөр RTL радиогоор ярихдаа "Францад жил бүр 75 мянган хүн тамхинаас болж нас бардаг" хэмээн мэдээлжээ. Тамхины эсрэг бүлгийн судалгаагаар тус улсын залуучуудын 13 орчим хувь нь дэлгүүр, сүпермаркетуудад 8-12 еврогоор зарагддаг нэг удаагийн электрон тамхийг их, бага ямар нэгэн хэмжээгээр хэрэглэж үзсэн гэсэн дүн гарчээ. Электрон тамхи нь залуучуудыг муу зуршилд дадуулж улмаар тамхины донтолтыг бий болгож болзошгүй гэж санаа зовж байгаагаа ерөнхий сайд илэрхийлсэн байна. Францын Засгийн газар тамхитай тэмцэхийн тулд сүүлийн 10 жилийн хугацаанд тамхины үнийг 70 орчим хувиар нэмсэн бөгөөд одоогоор нэг хайрцаг тамхи худалдан авахад 11 еврогийн үнэтэй байна. Ирэх жилээс тамхины үнийг дахин өсгөх бодолтой байгаагаа ерөнхий сайд мөн дурджээ. Тэрбээр "Бид удахгүй тамхитай тэмцэх үндэсний шинэ төлөвлөгөө, тэр дундаа нэг удаагийн электрон тамхины хэрэглээг хориглох тухай зарлах болно" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.