Тайвань: “Foxconn” компанийн ерөнхийлөгч Тэрри Гоу ажлаа өглөө
Анд нөхдийн мэдээ
2023-09-04
“Apple” компанийн гол ханган нийлүүлэгч Тайванийн “Foxconn” үйлдвэрийг үүсгэн байгуулсан, ерөнхийлөгч Тэрри Гоу 2024 оны нэгдүгээр сарын 13-нд болох Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөхөөр болсон билээ. Энэ шийдвэрээ зарлаад удаагүй байгаа тэрбээр долоо хоногийн дотор компанийнхаа ТУЗ-өөс гарлаа. Т.Гоу 2019 оноос өнөөг хүртэл компанийнхаа ерөнхийлөгчөөр ажилласан нэгэн юм. Гэвч "Foxconn" компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч хэвээр байгаа түүнийг Хятадын талд үйлчлэх болов уу гэсэн хардлага бий. Үүний хариуд Т.Гоу "Би хэзээ ч БНХАУ-ын хяналтад байгаагүй. Би Хятадын заавар зөвлөгөөг дагахгүй" гэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.