Солонгос: “Шүхэр барьсан тэнгэрийн дагина” олны талархал хүлээж байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-05
Өмнөд Солонгосын Ансан хотын Данвон дүүрэгт “Шүхэр барьсан тэнгэрийн дагина” гэх үл таних эмэгтэйн тухай яриа цахим ертөнцөөр тарж хүмүүсийн хайр талархал хүлээж байна. Саяхан тус дүүрэгт ширүүн аадар бороо орсон өдөр тэрэг түрсэн орон гэргүй 80 гаруй насны өвгөн бороонд цохиулан явж байтал ягаан өнгийн шүхэр барьсан бүсгүй ирээд шүхрээрээ борооноос халхлан 1 километр орчим зам туулж очих газар нь хүргэж өгсөн байна. Шүхэр нь хариугүй жижигхэн байсан ч тэрхүү бүсгүй өвөөтэй шүхрээ хувааж нөмөрлөн цаг гаруй явахад бороо үргэлжлэн орсоор байжээ. Энэхүү дүр зураг хэвлэл мэдээллээр цацагдаж олны анхааралд хүрсэн бөгөөд цахим хэрэглэгчид тэрхүү бүсгүйг “Шүхэр барьсан тэнгэрийн дагина” гэж нэрлэжээ. Тэрбээр зөвхөн үүгээр зогссонгүй өвөөг очих газар нь хүргэж өгсөн хойноо түр хүлээлгээд өөрөө хажуу дэлгүүр лүү гүйн очиж бэлэн мөнгөний машинаас гучин мянган вон авч дугтуйд хийж өгөөд явсан байна. Энэ тухай өвөө “Yonhap news” агентлагт ярьж, нэрийг нь үл мэдэх тэрхүү бүсгүйд чин сэтгэлээсээ баярласныг уламжилж өгөхийг хүсчээ. Энэ тухай мэдээ олж үзсэн цахим хэрэглэгчид "Тэр үнэхээр сайхан сэтгэлтэй эмэгтэй. Түүнийг зөвхөн цэцэгтэй замаар л алхаасай гэж хүсч байна”, “Тэнгэрийн элч үргэлж жирийн хүмүүсийн дунд байдаг” гэх мэтчилэн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.