images

Сураггүй алга болсон хүмүүсийн одоогийн төрхийг хиймэл оюун ухаан ашиглан сэргээнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-05


   Аргентин улсын иргэн, зар сурталчилгааны мэргэжилтэн Сантьяго Баррос тус улсын цэргийн дарангуйллын үед ор сураггүй алга болсон болон хулгайлагдсан хүүхдүүдийн одоогийн дүр төрхийг хиймэл оюун ухаан (AI) ашиглан сэргээн гаргаж ирэх ажлыг эхлүүлээд байгаа тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэрбээр цэргийн дарангуйллын үед сураггүй алга болсон хүмүүсийн зургийг байршуулсан "Grandmothers of the Plaza de Mayo" вэбсайтаас авсан зураг, мөн хувь хүмүүсээс шууд хүлээн авсан гэрэл зургуудыг хиймэл оюун ухаан ашиглан одоогийн дүр төрх нь ямар байхыг сэргээн гаргаж, сэргээсэн зургуудаа өдөр бүр "iabuelas" нэртэй Instagram хуудсандаа нийтэлж байна. С.Баррос AP агентлагт өгсөн ярилцлагадаа "Сураггүй алга болсон олон гэр бүлүүдийн эцэг эхийнх нь зураг байгаа хэрнээ хүүхдүүдийнх нь зураг байхгүй байгаа нь хүндрэл үүсгэж байна" гээд  тэдгээр хүмүүсийг сураг чимээг гаргахаар өнөөг хүртэл хичээн тэмцэж ирсэн эмээ нарын хичээл зүтгэлд нэмэр болох үүднээс энэхүү ажлыг эхлүүлсэн тухайгаа ярьсан байна. Аргентинд 1976-1983 оны хооронд тогтож байсан цэргийн дэглэмийн үед тухайн засаглалыг эсэргүүцсэн улс төрчид, оюутнууд, үйлдвэрчний эвлэлийн гишүүд зэрэг 30 орчим мянган хүн баривчлагдаж, зарим нь сураггүй алга болсон гэсэн тооцоо бий. Эдгээрийн дотроос 500 орчим хүүхдийг эцэг эхээс нь хүчээр салгасан гэж "Grandmothers of the Plaza de Mayo" байгууллага үзэж байна. Мөн тус байгууллага энэхүү кампанит ажилд хүмүүсийг анхаарлаа хандуулахыг уриалсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.