images

Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-05


   Туркийн ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган өнгөрөгч сарын сүүлээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийн талаар нүүр тулан ярилцана" гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өчигдөр Р.Эрдоган Сочид айлчилж В.Путинтай уулзав. Улмаар хоёр улсын төрийн тэргүүний хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр В. Путин "Турк, Катарын тусламжтайгаар Оросоос Африкийн зургаан улсад үр тариа экспортлох хэлэлцээрийг эцэслэн байгуулахад ойрхон байна” гэж мэдэгдэв. Мөн тэрбээр “Бид үр тарианы хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байна” гэлээ. Түүнчлэн Африк руу илгээх хүнсний тусламжийг “Хоёр долоо хоногийн дараа тээвэрлэж эхэлнэ” хэмээн зарлалаа. Энэ ажлыг хийхэд Катар улс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд нэг сая тонн хүртэлх үр тариа Африкийн зургаан хот руу тээвэрлэх аж. Р.Эрдоган нь Москва үр тарианы хэлэлцээрийг зогсоосноос хойш нэг сарын дараа Сочид айлчилсан нь энэ болов. Украин, ОХУ хоёр улс нь наранцэцгийн тос, улаан буудай, арвай зэрэг хэд хэдэн бүтээгдэхүүний дэлхийн гол нийлүүлэгч билээ. Украин улс үр тарианы хэлэлцээрийг зөвшөөрч байгаа бөгөөд В.Путин үргэлжлүүлэхээс татгалзаад байсан юм. Тиймээс өнгөрөгч сард далайн шинэ коридороор Украинаас дөрвөн хөлөг онгоц ачаа замд гарчээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.