images

Хонконгийн алдарт жүжигчин Венецийн кино наадмын шагнал хүрлээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-09-05


   Зургаа дахь хоногтоо үргэлжилж буй Венецийн кино наадмын “Lifetime Achievement” шагналыг Хонконгийн алдарт жүжигчин Тони Люн хүртлээ. Кино урлагт насан туршдаа оруулсан хувь нэмрийг үнэлдэг энэ шагналыг түүнд тайвань гаралтай Америкийн кино найруулагч Ан Ли гардуулжээ. Энэ нь Венецийн наадмаас түүний хүртсэн дөрөв дэх “Алтан баавгай” болж байна.Тэрбээр анх удаа 1989 онд “A City of Sadness” киноны гол дүрийг бүтээж энэ шагналын эзэн болсон бол 1995 онд “Cyclo”, 2007 онд Ан Лигийн найуулсан “Lust, Caution” киноны гол дүрээр “Алтан баавгай” хүртэж байв. Эдүгээ 61 настай Тони Люн алдарт найруулагч Вон Кар Вайн найруулсан кинонуудад тоглосон нь илүү алдартай бөгөөд 2000 онд түүний “In The Mood for Love” кинонд тоглож Каннын наадмын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн билээ. 2007 онд CNN телевиз түүнийг бүх цаг үеийн Азийн 25 агуу жүжигчний нэгээр шалгаруулж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.