images

Хятад: Цагаан хэрмийн нэг хэсгийг эвдэж сүйтгэсэн этгээдэд эрүү үүсгэн шалгаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-05


   Хятадын Шаньси мужид их цагаан хэрмийн нэг хэсэг болж Мин гүрний үед баригдсан шороон хэрмийг экскаватороор түрж эвдсэн хэрэг гарчээ. Тус нутгийн иргэн 38 настай Жан овогт, 55 настай Ван овогт нар энэхүү үйлдлээ хэрмэн ханыг тойрч гарахаас төвөгшөөж зам товчлох гэсэн гэж тайлбарласан бөгөөд тэднийг даруй баривчилж соёлын үнэт өв сүйтгэсэн хэргээр эрүү үүсгэн шалгаж байна. Эргэн тойронд нь 32 тосгон байдаг тул “32 цагаан хэрэм” гэж нэрлэгдсэн уг шороон хэрмийг Мин гүрний үед умардын нүүдэлчдийн түрэмгийллээс хамгаалах зорилгоор Юйү хошууны Хуалин уулын бэлд байгуулсан бөгөөд тус мужийн эртний шороон хэрэм дотроос анхны хэлбэрээ хамгийн сайн хадгалсан гэж үнэлэгддэг, үүгээрээ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн ажээ. 2009 оны дөрөвдүгээр сард тус улсын холбогдох байгууллагуудын судалснаар Цагаан хэрэм нь баруун захын Ганьсу мужийн Жяюгуанаас төв нутгийн Бээжингээр дамжин зүүн зүгт Ялу мөрний эрэг дэх Ляонин мужийн Хушан хот хүртэл үргэлжилсэн 8851.8 км урттай гэж зарласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.