images

Леопольд Моцартын симфонийг тоглоход нохой оролцов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-05


   Данийн Копенгаген хотын оркестр энэ жилийн классик хөгжмийн “Haydn” наадмын үеэр тэжээвэр амьтадтай хамт симфони хөгжим тоглов. Тодруулбал, Вольфганг Амадей Моцартын аав Леопольд Моцартын “Hunting” симфонийг гурван нохой хамтран тогложээ. Күүки, Софус, Сайка нэртэй гурван нохой дохиогоор хуцаж, хөгжим завсарлах үед чимээгүй болдог гэнэ. Энэ тухай ахлах удирдаач Адам Фисчер "Хөгжмийн зохиолчийн хүслийг биелүүлж, симфонид гардаг ангийн хэсгийг анч нохойн дуутай хослуулах нь нэр төрийн хэрэг байлаа" гэсэн байна. Тэрбээр олон арван нохойноос хуцах чадвараар нь дээрх гурван нохойг сонгож, гурван сарын турш бэлджээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.