images

Дайсагнагч хоёр орны найруулагчид хамтран нууцаар кино хийжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-09-05


   Хоорондоо эвлэршгүй дайсагнаж ирсэн Израиль, Иран хоёр орны найруулагчид хамтарч хийсэн киногоо Венецийн кино наадамд үзүүллээ. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр болсон бодит явлаас сэдэвлэсэн “Татами” хэмээх энэ киноны зургийг найруулагч Зар Амир Эмбрахими, Ги Наттив нар Тегераны зүгээс учруулж болох саад бэрхшээлээс болгоомжлон нууцаар авсан тухайгаа кино наадмын үеэр танилцуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр наадмын дэлгэцнээ гаргасан уг киног үзэгчид суудлаас босч удтал алга ташин хүлээж авсан байна. 2021 оны ДАШТ-д Ираны жүдоч Израилийн бөхтэй сугалаа таарсан боловч эрх баригчид нь түүнийг уг бөхтэй барилдуулахгүйн тулд хуурамчаар гэмтэл авсан болж барилдаанаас татгалзахыг шахсан юм. Хоёр найруулагч киноныхоо зургийг Гүржид авсан бөгөөд энэ нь Ираны иргэд тус улсад чөлөөтэй зорчдогтой холбоотой ажээ. Тэд тусдаа буудалд байрлаж, хоорондоо англиар ярьж, улс төрийн агуулга бүхий ийм кино хийж байгаагаа бусдад аль болох мэдэгдэхгүйг хичээж байсан байна. “Энэ бол амь өрссөн ажил. Гүржид иранчууд олон байдаг тул бид нууц байдалд байхыг маш ихээр хичээж байлаа” хэмээн найруулагч Г.Наттив наадмын үеэр хэвлэлийнхэнд ярьжээ. Израилийн ерөнхий сайд асан Голда Мэйерийн тухай түүний “Golda” кино өнгөрсөн хоёрдугаар сард Берлиний кино наадамд нээлтээ хийсэн юм. Иран улс Израиль улсыг 1948 онд байгуулагдсан цагаас нь хойш хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрсэн юм.                    

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.