АНУ-ын Невада мужийн хуурай цөлөөс эртний бичил биет илэрчээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-06
АНУ-ын Невада мужид болсон “Burning Man” наадмын үеэр гэнэт хүчтэй аадар бороо орсны улмаас бүхэлдээ шавар шавхай болсон наадмын талбайд эртний бичил биет амьтад хөдөлгөөнд орсон байна. Хуурай цөлийн элсэнд булагдан олон оныг элээсэн өндөг борооны усанд норон хөдөлгөөнд орсон ажээ. Гүехэн усны шавж шиг биетэй эдгээр амьтан нь "урт сүүлт дуулга сам хорхой" (Triops) болон Anostraca нэрт сам хорхой ажээ. Овор хэмжээний хувьд насанд хүрсэн хүний алганы талаас илүүг дүүргэх хэмжээний урттай, хатуу хуягаар бүрхэгдсэн эдгээр сам хорхой нь хэдэн зуун сая жилийн өмнөх Палеозойн эриний чулуужсан олдворуудаас илэрч байв. Түүний гадаад төрх 70 сая жилийн өмнөхөөс бараг өөрчлөгдөөгүй байгаа тул түүнийг амьд чулуужсан амьтан хэмээн үзжээ. Мөн тэдгээр амьтныг "эртний сам хорхой", "үлэг гүрвэлэн сам хорхой" ч гэж нэрлэх болов. Эдгээр сам хорхой нь хатуу хуяг бүхий өндгөн хэлбэрээр ган гачиг, хахир хүйтнийг олон зуун жил тэсвэрлэж чаддаг ажээ. Таатай орчин бүрдэх хүртэл "унтаа байдалд" байсаар байдаг гэнэ. Тус хуурай цөлд гэнэт аадар бороо орж ган тайлагдан хүмүүсийн хөлд тахлагдсанаар тэдний унтаа байдлаас сэрэх таатай орчин бүрдсэн хэмээн үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.