images

Дэлхийн хамгийн үнэтэй машиныг аргентин хөлбөмбөгчин худалдан авлаа

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-09-06


   Аргентиний хөлбөмбөгчин, Туркийн “Галатасарай” клубын довтлогч Мауро Икарди дэлхийн хамгийн үнэтэй машин “Rolls Royce Boat Tail”-ийг 26 сая еврогоор худалдан авсан талаар Францын спортын өдөр тутмын “L’Equipe” сонин өнөөдөр мэдээлэв. 2021-2022 онд ердөө гурван ширхэг үйлдвэрлэсэн уг машины нэг нь Америкийн дуучин Бэйонсэ, хоёр дахь нь нэгэн томоохон бизнесмэнд байдаг гэнэ. “Rolls Royce Boat Tail” нь хоёр турбинтай 6,75 литрийн V12 хөдөлгүүртэй, 600 морины хүчтэй юм. Эдүгээ 30 настай М.Икарди нь Францын “Paris Saint-Germain” багт тоглож байгаад Туркийн клубт 2022 онд шилжсэн билээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.