images

Тэйлор Свифтийн аялан тоглолтын кино эхний долоо хоногтоо 100 сая долларын орлого олно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-06


   Дуучин Тэйлор Свифт “The Eras” тоглолтыг нь үзэж чадаагүй шүтэн бишрэгчдэдээ зориулан аялан тоглолтынхоо бичлэгийг кино театруудаар гаргаж эхэлсэн билээ. Улмаар аравдугаар сард АНУ-д гарч эхлэх бичлэгний эхний өдрийн тасалбар нь маш богино хугацаанд борлогдож дууссан. Иймд “Box office”-ийн шинжээчид түүнийг нээлтийн долоо хоногтоо тасалбараас 100 сая долларыг олж, яг л сүпер баатартай кинонууд шиг амжилтыг олно гэж таамаглажээ. Нээлтийн долоо хоногтоо 100 сая доллароос давсан орлого олсон таван киног “Барби” 162 сая доллароор тэргүүлж байна. Түүний дараа “Сүпер Марио” кино 146.3, “Хүн аалз” 120.6 сая, “Глактикийн хамгаалагчид-2” 118.4, “Хүн шоргоолж: Күантуманиа” 106.1 сая долларын тасалбар борлуулжээ. Түүний тоглолтын бичлэг 11 дүгээр сарын 5 хүртэл кино театруудаар гарна. Тасалбарын үнэ том хүн 19.89 доллар, хүүхэд болон ахмад настанд 13.13 доллар. Мөн “Тhe Warehouse Cinema” сүлжээ кинотеатр үзэгчдийг алкахолгүй моктэйл, коктэйлтой орохыг зөвшөөрөх гэнэ. Т.Свифтээс өмнө 2008 онд дуучин Майли Сирусын “Best of Both Worlds” тоглолтын кино нээлтийн долоо хоногтоо 31.1 сая доллар олжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.