Япон улс сар луу хөлөг хөөргөв
Анд нөхдийн мэдээ
2023-09-07
ОХУ, АНУ, Хятадын дараа буюу одоогоос хоёр долоо хоногийн өмнө Энэтхэг улс судалгааны аппаратаа буулгасан билээ. Тэгвэл энэ улсуудын араас нэхэж Япон улс пүрэв гарагт буюу өчигдөр сарнаа явагч тээсэн пуужин амжилттай хөөргөлөө. Энэ онд тус улс сар луу дөрөв дэх пуужингаа хөөргөж буй нь энэ бөгөөд өмнөх оролдлогууд нь цаг агаарын таагүй байдлын улмаас амжилт олж чадаагүй юм. Сарнаа явагчийг Шиоли сарны тогооноос 100 метрийн зайд буулгах төлөвлөгөөтэй гэнэ. Гэвч сарны тойрог замд орж газардах хүртэл дөрвөн сарын хугацаа өнгөрөх бөгөөд сарыг нэг сарын хугацаанд бүтэн тойрсныхоо дараа сая газардах тул ирэх оны хоёрдугаар сард төлөвлөсөн байршилд бууна хэмээн таамаглаж байгаа юм. Япон улс уг хөлгийг хөөргөхөд 100 сая доллар зарцуулсан байна. Энэ хөтөлбөр амжилттай болбол хямд өртгөөр бүтсэн судалгааны аппаратаар сарыг судалж болохыг нотолсон хэрэг болох юм. Мөн энэ удаагийн хөөргөсөн пуужинд Япон, АНУ-ын хамтран бүтээсэн хэт ягаан туяаны дүрс буулгагч хиймэл дагуулыг дайжээ. Тэр хиймэл дагуул нь автобустай дүйцэх том хэмжээний телескоптой гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.