images

Норвегийн мөсөн уулнаас 4000 жилийн өмнөх нум сум олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-08


   Норвегийн археологичид далайн түвшнээс дээш 2000 орчим метрийн өндөртэй Лаувхоэ уулнаас 4000 орчим жилийн өмнөх чулуун зэвсгийн үеийн нум сум олсон тухай Америкийн Үндэсний олон нийтийн радио (NPR) мэдээлэв. Ойрын жилүүдэд хэт их халснаас болж тэндхийн мөс хайлж, доороос нь энэхүү сумны их бие олджээ. Энэхүү олдвор нь эртний анчид олон мянган жилийн өмнө цаа буга намнаж байсан сум байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ удаад сум олдсон газар бол Норвегийн 66 мөсөн голын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд эндээс 4000 гаруй археологийн олдвор олдсон байна. Археологичид сум мөсөн цэвдэгт чанараа алдалгүй маш сайн хадгалагдсан болохыг дурдаад "Цэвдэг нь нойрсож буй гоо бүсгүйг сэрээх мэт өнгөрсөн цаг үеийн үнэт дурсгалуудыг анхны хэлбэрээр нь бидэнд авчирдаг" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.