images

1960 оных шиг загвартай цахилгаан мотортой жижиг тэрэг үйлдвэрлэнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-08


   Германы Мюнхен хотод болсон IAA авто үзэсгэлэнд цөөн хэдэн жижиг оврын цахилгаан автомашин танилцууллаа. Тус автомашинууд нь 1950-аад оны дундуур Италид үйлдвэрлэж байсан “Isetta” загварын автомашинтай төстэй аж. Тухайлбал, Швейцарын “Micro” фирм “Microlino” загварын батарейгаар ажилладаг автомашинаа танилцуулжээ. Уг цахилгаан автомашиныг дөрвөн цаг цэнэглээд 230 километр хүртэл явах боломжтой бөгөөд цагт 90 км хүртэл хурдлах чадалтай. Гэхдээ түүн шиг жижиг автомашиныг Европт автомашины бус хүнд дөрвөн дугуйт гэсэн ангилалд оруулдаг байна. Учир нь, автомашин, мотоцикль хоёрын дундын техник тул ийн ангилдаг ажээ. Тиймээс зохицуулалтын хувьд зах зээлд нэвтрэх боломж нь илүү гэнэ. Уг загварын жижиг тэрэгний хамгийн хямд загварын үнэ 19316 доллароос эхэлж байгаа юм.

   Мөн тус үзэсгэлэнд Итали-Хятадын хамтарсан XEV гарааны компани “Yoyo” нэрт жижиг цахилгаан автомашин танилцуулжээ. Тус машиныг Европын зах зээлд зориулсан бөгөөд нэг цэнэглэлтээр 150 км зай туулна. Мөн авсаархан тэрэг тул замын хөдөлгөөн ихтэй Энэтхэг, Тайландын зах зээлийг чиглэж байгаа аж. Энэ төрлийн машиныг хот, тосгон дотор богино зайд унахад тохиромжтой.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.