АНУ Украинд дахин нэг тэрбум долларын тусламж илгээнэ
Анд нөхдийн мэдээ
2023-09-08
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен лхагва гарагт Украинд айлчилж тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдтай уулзлаа. Улмаар дахин нэг тэрбум долларын тусламжийн багц илгээхээ зарлав. Шинээр илгээх тусламжийн 175 сая долларыг зэвсгийн тусламжаар олгох гэнэ. Өнгөрөгч оны хоёрдугаар сард ОХУ Украин руу довтолсноос хойш АНУ тус улсад 43.2 тэрбум долларын тусламж илгээжээ. Харин Э.Блинкений энэ удаагийн хоёр өдрийн айлчлал түүний дайн эхэлснээс хойш Украинд хийсэн дөрөв дэх айлчлал боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.