images

Хятадын олон улсын худалдаа, үйлчилгээний яармаг өндөрлөв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-08


   Бээжин хотноо таван өдрийн турш үргэлжилсэн Хятадын олон улсын худалдаа, үйлчилгээний яармагт дэлхийн тавь гаруй орон оролцлоо. 2012 оноос эхтэй тус үзэсгэлэнгийн энэ жилийн хүндэт зочноор Их Британи улс оролцов. Улмаар тус улс “Paddington Bear”, “Shaun the Sheep”, “Bluey”, “Formula One” зэрэг алдартай бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж, оюуны өмчийг сурталчлан үзэгчдийг олноор татжээ. Тус улс энэ жил “Paddington Bear” зохиолын 60 жилийн ойг тэмдэглэн шуудангийн марк гаргаад байгаа билээ. Мөн тус үзэсгэлэнд ороцлсон япончууд шиба инү үүлдрийн нохойны чихмэл худалджээ. Уг үүлдрийн нохой нь тус улсын бэлгэ тэмдэг билээ. Харин Гүрж улс дарсны соёлоо сурталчилж, дээжээс нь үзэсгэлэнд ирсэн хүмүүст амсуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.