“Moderna”, “Pfizer” вакцины шинэ хувилбар хүний дархлааг илүү сайн дэмжиж байгаа гэв
Анд нөхдийн мэдээ
2023-09-08
“Moderna”, “Pfizer” компанийн вакцин “Ковид-19” вирусийн өндөр мутацилагдсан омикрон хувилбар BA.2.86-гийн эсрэг хүний дархлааг сайн дэмжиж байгаа тухай тус компаниуд мэдээлэв. Тухайлбал, “Moderna” компанийн шинэчилсэн вакцины нэг тарилга эмнэл зүйн туршилтаар "Ковид-19" вирусийн эсрэг хамгаалалтын эсрэг биетийг 8.7 дахин өсгөж байгаа тухай лхагва гарагт мэдээллээ. Харин “Pfizer” компани амьтад дээр хийсэн туршилтаар вакцин нь ковидын хурдан тархдаг хувилбараас хамгаалах эсрэг бие сайн үүсгэж байгаа гэв. АНУ-д омикроны сүүлийн хувилбар гарсан ч өргөн хүрээнд тархаагүй байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.