images

Аль Пачиногийн нялх хүүгийн ээж шүүхэд ханджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-08


   Холливүүдын жүжигчин, 83 настай Аль Пачиногийн найз бүсгүй Нур Альфала хүү Романаа асран хамгаалах эрхийн талаар шүүхэд хандсан тухай “Fox News” мэдээлэв. Нур Альфала одоо 29 настай бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард хүү Роман Пачиног төрүүлсэн юм. Тэрбээр хүүхдээ асрах хууль ёсны эрхээ дангаар эдлэх, гэхдээ Аль Пачиног хүүхэдтэйгээ уулзаж байх боломжийг олгохыг хүссэн ажээ. Шүүхийн баримтаас үзэхэд тэд одоогоор тусдаа амьдарч байгаа аж. Харин Аль Пачиногийн хэвлэлийн төлөөлөгч “Fox News”-т ярихдаа "Тэд хүүгийнхээ тухайд тохиролцоонд хүрсэн" гээд "Хүмүүс тэднийг салсан гэж ярьдаг. Тэд одоо хамтдаа байгаа” гэж хариулжээ. Хэрэв хамт амьдарч байгаа юм бол Альфала яагаад шүүхэд хандсаныг асуухад тэрбээр хариулахаас татгалзаж, үүнийг Альфалагаас асуух хэрэгтэй гэсэн хариулт өгсөн байна. Өнгөрсөн сарын 27-нд Альфала хүүхдийнхээ бяцхан гарын зургийг Instagram-д ​​нийтэлж, "Миний амьдралын хамгийн том баяр баясгалан. Роман" гэж бичжээ. Аль Пачино нь 33 настай Жулиа Мари хэмээх охин, 22 настай Антон, Оливиа хэмээх ихэр хүү, охинтой бөгөөд Роман түүний дөрөв дэх хүүхэд ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.