images

БНСУ: Хууль бусаар амьдардаг гадаадын иргэд сайн дураараа нутаг буцвал торгохгүй

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-09-11


   БНСУ-ын Хууль зүйн яамнаас өнгөрсөн долоо хоногт тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдэд зориулсан түр хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлалаа. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлнө гэжээ. Мөн хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй байх арга хэмжээ авах талаар албаныхан мэдээлсэн байна. Харин хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэнд энэ шийдвэр хамаарахгүй гэнэ. Хэрвээ БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэн энэ удаагийн нутаг буцах хөтөлбөрийн явцад сайн дураараа нутаг буцаагүй тохиолдолд албадан буцааж, тухайн иргэнд багадаа 30 сая воны торгууль ногдуулан, хилээр дахин нэвтрэх эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээ авах ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.