images

83 настай Нэнси Пэлоси Төлөөлөгчдийн танхимын даргын төлөө дахин өрсөлдөнө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-11


   АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан, 83 настай Нэнси Пэлоси ирэх 11 дүгээр сард болох тус танхимын даргын сонгуульд дахин өрсөлдөхөө өчигдөр зарлалаа. Тэрбээр 2007-2011, 2019-2023 онд Төлөөлөгчдийн танхимын даргаар ажилласан бөгөөд өнгөрсөн жилийн сонгуульд Бүгд найрамдах нам ялснаар ажлаа өгсөн билээ. Уг шийдвэрийнх нь дараа АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Пэлосиг америкчууд тэтгэвэртээ гарна хэмээн таамаглаж байв. Гэвч Н.Пэлоси Х дэх албан ёсны хуудсаараа дамжуулан сонгуульд дахин өрсөлдөхөө ийнхүү зарлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.