Японы ханхүү Хисахито 17 нас хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-11
Японы эзэн хаан Нарүхитогийн ач дүү, хаан ширээ залгамжлагчдын хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй ханхүү Хисахито есдүгээр сарын 6-нд 17 нас хүрлээ. Тэрбээр ханхүү Фүмихито, гүнж Кико нарын хүү бөгөөд Цүкүба их сургуулийн Оцүка ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч ажээ. Ингэснээр ханхүү Хисахито XIX зуунд язгууртнуудыг сургахаар байгуулсан Гакүшюүин их сургуулийн харьяаны бус сургуульд суралцаж буй хааны удмын анхны хүн болж байгаа аж. Тэрбээр хоёр эгчтэй бөгөөд том эгч нь хааны удмын бус залуутай гэрлэж гүнжийн хэргэмээсээ татгалзсан 31 настай Мако, дунд эгч нь 28 настай Како юм. Хуулийн дагуу эгч нар нь хаан ширээ залгамжлах эрхгүй буюу Японы хаан ширээг эрчүүд залгамжлан авдаг тул Хисахито аавынхаа дараа хаан ширээ залгамжлагчдын хоёрдугаарт ордог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.