images

Япончуудын 44 хувь нь цөмийн реакторын хөргүүрийн цэвэршүүлсэн усыг далайд асгахаас айгаагүй

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-11


   Японы “Майничи” сонин уншигчдаасаа цөмийн реакторын хөргүүрийн усыг далайд асгахаас айж буй эсэх талаар судалгаа авчээ. Өнгөрөгч долоодугаар сарын 22-23-нд улсын хэмжээнд авсан энэ судалгааны үр дүнд, оролцогсдын 35 хувь нь уг шийдвэрээс айж байна гэсэн бол 44 хувь нь айгаагүй гэсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг хүйсээр нь ангилан үзвэл эрчүүдийн 60 хувь айдасгүй, харин эмэгтэйчүүдийн ихэнх нь айдастай байв. Харин цэвэршүүлсэн усыг асгах болсон шалтгааныг 24 хувь нь бүрэн дүүрэн тайлбарласан, 56 хувь нь дутуу дулимаг тайлбарласан гэж үзжээ. Мөн судалгаанд оролцогчдын хариуг намаар нь ангилан авч үзвэл Эрх чөлөө, ардчилсан нам, Японы шинэ санаачлага нам, Ардчилсан намын гишүүдийн ихэнх нь цэвэршүүлсэн уснаас айхгүй байна гэсэн бол Японы коммунист нам, Рэйва Шинсэнгүми, Үндсэн хуулийн ардчилал намынхан тус шийдвэрт санаа зовниж байна гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.