images

Японы кино найруулагч 26 жилийн дараа Венецийн кино наадмаас шагнал авлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-11


   "Drive My Car” киногоороо 94 дэх удаагийн Академийн шагнал хүртэж, нэр алдар нь дэлхийд танигдсан япон найруулагч Рюүсүкэ Хамагүчи "Evil Does Not Exist" бүтээлээрээ 80 дахь удаагийн Венецийн кино наадмаас “Grand Jury Prize” шагнал авлаа. Ингэснээр Р.Хамагүчи Венецийн кино наадмын үндсэн хэсгийн шилдэг шагналыг 26 жилийн дараа эх орондоо аваачив. Түүнээс өмнө “Hana-Bi” гэмт хэргийн драмыг найруулсан Такэши Китано 1997 онд уг шагналыг хүртжээ. Р.Хамагүчи 2021 онд “Wheel of Fortune and Fantasy” бүтээлээрээ 74 дэх удаагийн Каннын кино наадмын “Дэлгэцийн шилдэг бүтээл”, 71 дэх Берлиний кино наадмын “Мөнгөн баавгай” шагналыг хүртэж байв. Иймд түнийг япончууд нэрт найруулагч Акита Куросавагийн замналаар явж байна хэмээн сайшаажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.