Хятад: 170 мянган айлыг хангах цахилгааныг нэг өдөр үйлдвэрлэж рекорд тогтоов
Анд нөхдийн мэдээ
2023-09-11
Хятадын Фужянь мужийн далайн усан дахь салхин цахилгаан станцын турбин нэг өдөр 384,1 МВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Энэ нь 170 мянган айлыг цахилгаанаар хангах, 38 сая LED гэрлийг асаах, цахилгаан машинаар 2.2 сая км явахад шаардлагатай эрчим хүч гэсэн үг юм. Өмнө нь Данийн салхин станцын турбин 24 цагт 364 МВт/цаг эрчим хүч гарган дээд амжилт тогтоож байв. Уг турбины салхин сэнсний диаметр нь 252 м, урт нь 123 м бөгөөд Хятадын “Xinjiang Goldwind Science & Technology” компанид үйлдвэрлэжээ. “Goldwind” нь 2015 онд Данийн “Vestas” компанийг гүйцэж түрүүлэн дэлхийн салхин сэнсний хамгийн том үйлдвэрлэгч болсон юм. Салхин цахилгаан станцууд хүчтэй салхи шуурга бүхий нөхцөлд ажиллах бололцоогоор бага бөгөөд “Хайкуй” хар салхины улмаас тус бүс нутагт ажилладаг станцуудын ихэнх нь зогссон бол уг турбин хэвийн горимоор ажиллаж байгаа аж.
Хятад улс сүүлийн таван жилд дэлхийн аль ч улсаас илүү олон салхин цахилгаан станц ашиглалтанд оруулсан юм. 2022 оны байдлаар дэлхий дахинд үйлдвэрлэж буй далайн салхин эх үүсвэртэй эрчим хүчний (64,3 ГВт) 49 хувийг Хятадад гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.