images

Нэймар Пелегийн түүхэн амжилтыг эвдлээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-09-11


   Бразилын алдарт хөлбөмбөгчин Нэймар тус улсын шигээ багийн бүрэлдэхүүнд тоглож хамгийн олон гоол хийсэн домогт Пелегийн амжилтыг эвдлээ. Дэлхийн аваргын урьдчилсан шатны өчигдрийн тоглолтод тэрбээр Боливийн багийн хаалганд хоёр гоол хийсэн бөгөөд ингэснээр түүний хувийн амжилт 79 болжээ. Дэлхийн гурван удаагийн аварга Пелегийн хувьд энэ үзүүлэлт нь 77 байж, олон арван жилийн турш эвдэгдээгүй явж ирсэн юм. Бразилын хөлбөмбөгийн холбоо өчигдөр Нэймарт дурсгалын пайз гардуулсан бөгөөд түүхэн амжилтын эзэн хэвлэлийн бага хурлын дараа багийнхантайгаа хамтран баяраа тэмдэглэжээ. “Пелегийн амжилтыг эвдсэн гэдэг маань түүнээс би илүү болчихлоо гэсэн үг огт биш. Би Бразилын хөлбөмбөг, шигшээ багийн түүхэнд нэрээ бичүүлэхийг мөрөөдөж ирсэн. Энэ мөрөөдөлдөө өнөөдөр хүрлээ” хэмээн тэрбээр хэвлэлийнхэнд ярьсан байна.             

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.