Долоон настай охин төрсөн өдрөөрөө асар үнэтэй алмаз олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-12
АНУ-д төрсөн өдрөөрөө аав болон эмээгийнхээ хамт Арканзас мужийн “Crater of Diamonds State Park” цэцэрлэгт хүрээлэнд зочилсон 7 настай Аспен Браун охин тус хүрээлэн дотроос 2.95 каратын алтан шаргал өнгөтэй алмаз олсон байна. Охины аав Лютер Браун хэлэхдээ "Их халуун өдөр байсан тул охин минь хэсэг сууж амрахаар нэг том хадны хажууд очсон. Удалгүй над руу гүйж ирээд юу олсноо харуулсан" гэжээ. Тэд ийнхүү олсон эрдэнээ жинхэнэ эсэхийг шалгаж үзэхээр тус цэцэрлэгт хүрээлэнгийн "Diamond Discovery Center"-д зорьж очиж үзүүлэхэд жинхэнэ алмаз болохыг баталсан байна. Тус төвийн шинжээч Уэйман Кокс "Охины олсон алмаз нь гялалзсан цэвэрхэн, мөн зурагдаж гэмтээгүй үнэхээр өөгүй эрдэнэ байсан" гэжээ. Энэхүү алмаз нь энэ жил цэцэрлэгт хүрээлэнд ирсэн зочдын олж илрүүлсэн хоёр дахь том алмаз юм гэж мэдэгдэв. Ойролцоогоор 150,000 м2 талбай бүхий энэхүү цэцэрлэгт хүрээлэнд алмазаас гадна анар зэрэг эрдэнийн чулуу олддог бөгөөд хураамжаа төлөөд орсон жуулчид эндээс эрдэнийн чулуу олбол өөрөө авч болдог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.