images

Зургаан зуун метрийн өндрөөс унаад амьд гарчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-12


   Шинэ Зеландын Хойд арлын баруун эргийн далайн түвшнээс дээш 2518 метрийн өндөрт орших Таранаки ууланд авирч явсан нэгэн эр хөл алдан унаж 600 орчим метр газар өнхөрсөн боловч амьд үлдсэнээр барахгүй хүнд бэртэл ч аваагүй байна. Унасан даруйд нь ойролцоо байсан аврах багийнхан түүнийг олж аврахад харьцангуй хөнгөн гэмтсэн байв. Аврах багийн албаны хүн хэлэхдээ “Цас ихээр хайлсан байсан нь амьд үлдэхэд нөлөөлсөн бололтой” гэсний зэрэгцээ түүнийг ховорхон азтай хүн болохыг хэлжээ. Тэрбээр аврагчдын өгсөн шинэ тоног төхөөрөмж, хувцас өмсөн уулнаас бууж ирээд нөхөдтэйгөө дахин уулзсаны баяр тэмдэглэж дахин төрсөн мэт мэдрэмж төрснөө хэлсэн байна.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.