images

Пэгдүсан уулын нууранд хачирхалтай амьтан илэрсэн үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-12


   Энэ сарын 7-ны өдөр Хойд Солонгосын нутагт байдаг ариун дагшин Пэгдүсан уулын оройд орших Чонжи нууранд чухам юу нь үл мэдэгдэх нэгэн амьтан үзэгдсэнийг ууланд явсан аялагч гар утсандаа бичиж аваад цахим орчинд нийтэлсэн нь олны анхаарал татаад байгаа тухай “Global Times” сонин мэдээлэв. Аялагч ярихдаа “Пэгдүсан уулын оройгоос 500 орчим метрийн зайд орших нууран дотор нэгэн хачин амьтан сэлж, хөдөлж байхыг харсан” гэжээ. Харин тус уулын хамгаалалтын албаны хүн “Бид уг зүйл юу болохыг нь тогтоогоогүй. Энэ нутагт элбэг байдаг бар, ирвэс байсан болов уу гэж таамаглаж байна” гэжээ. Зөвхөн энэ удаад биш өмнө нь бас тус ууланд хачирхалтай амьтан байдаг тухай яриа гарч байжээ. 1962 онд нууран дотор юу нь үл мэдэгдэх хоёр амьтан хөөцөлдөж байхыг нэгэн хүн дурангаар харсан тухай яриа гарч байв. Гэсэн хэдий ч 1980-аад онд тэрхүү хачирхалтай амьтан гэгч нь хулд загас байсан тухай шинжээчид хэлжээ. Гэсэн хэдий ч уг нууранд өмнө нь үзэгдэж харагдаагүй ямар нэг амьтан байгаа гэдэгт олон хүн итгэдэг гэнэ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.