Өмнөд Солонгосын эм, биотехнологийн байгууллагууд Украинд хандив өргөв
Анд нөхдийн мэдээ
2023-09-12
Өмнөд Солонгосын “Эм, биотехнологийн холбоо”-ноос өчигдөр мэдээлэл хийж, дотоодын эм, био үйлдвэрлэлийн компаниуд ахмад настан болон бага насны хүүхдүүдэд нэн шаардлагатай эм, тэжээллэг хүнс зэргийг цуглуулж Украин улсад хүргэхээр болсон тухайгаа хэлсэн байна. Улмаар тус холбооны удирдлага болон Хүнс, эмийн аюулгүй байдлын газрын дарга У Юү Кюн оролцон тус тусламжийн барааг Сөүлд суугаа Украины Элчин сайдад гардуулсан байна. Мөн тус холбооны мэдээлснээр мэдээлснээр, дотоодын энэ чиглэлийн 16 байгууллага 5 тэрбум 380 сая воны бараа бүтээгдэхүүн хандивлахаар шийдсэн бөгөөд эхний ээлжинд Украин руу 3 тэрбум воны бараа бүтээгдэхүүн илгээж, үлдсэнийг нь ирэх сард хүргэхээр болжээ. Үүнд өвчин намдаах эм, хоол боловсруулах эм зэрэг зайлшгүй шаардлагатай эмүүд, мөн боолт, маск, хүчилтөрөгчийн хангамж зэрэг эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндэд тустай хоол хүнс багтсан байна. Олон улсын тусламжийн “Global Life Sharing” төрийн бус байгууллагаар дамжуулан уг тусламжийн зүйлсийг Украинд хүргэхээр болжээ. Эм, биотехнологийн холбооны ерөнхийлөгч Но Ён Хонг "Энэхүү хандив нь Украины ард түмний шархыг эдгээж, тэдэнд дахин сэргэх хүч чадал өгнө гэдэгт найдаж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.