Хятад ханзны олон улсын уралдааны сүүлийн шатанд монгол охин шалгарлаа
Анд нөхдийн мэдээ
2023-09-12
“Хятад ханз сурсан миний түүх 2023” олон улсын уралдааны сүүлийн шатанд Өвөр Монголын их сургуулийн оюутан Оюунгэрэлийн Гэгээ шалгарчээ. Тэрбээр Хятадын Шинжлэх ухаан технологийн сургууль, Шанхайн олон улсын харилцааны сургууль, Ланжөү, Шаньси их сургууль зэрэг Хятадын томоохон их сургуульд суралцдаг Польш, Орос, Пакистан, Судан зэрэг улсын арван оюутны хамт сүүлийн шатанд үлдсэн байна. Гурван үе өрсөлдүүлэх уг уралдааны ялагч Шаньси мужийн Жинчэн хотноо есдүгээр сарын 14-нд тодрох юм. Мөн уралдааны эхний хоёр шат цахимаар болсон бол шилдэг арван оролцогч нөгөөдөр хятад хэл дээр “Эх орон” сэдвээр долоон минутын илтгэл тавьж, тэднээс ялагчдыг тодруулах ажээ. Уг уралдааныг “Жэньминь Жибао” сонин, Хятадын ард түмний гадаад улсуудын нөхөрлөлийн холбооноос зохион байгуулж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.