“Tianzhou-5” ачаа хүргэлтийн агаарын хөлөг дэлхийн агаар мандалд өнөөдөр орж ирнэ
Анд нөхдийн мэдээ
2023-09-12
Даваа гарагийн оройн 4 цаг 46 минутад Хятадын “Tianzhou-5” ачаа тээврийн хөлөг сансрын станцаас салж бие даасан нислэг үйлдсэн билээ. Хятадын сансрын агентлагийн тооцооллоор тус хөлөг өнөөдөр дэлхийн агаар мандалд орж ирнэ. Нислэгийн явцад ихэнх эд анги нь шатан сүйдэж, үлдсэн жижиг хэсэг нь Номхон далайн өмнөд хэсэгт аюулгүй унах ажээ. Тус хөлөг өнгөрөгч оны 11 дүгээр сарын 12-нд Хайнань мужийн Вэнчан сансрын хөлөг хөөргөх төвөөс хөөрч тойрог замд орсон байна. Улмаар “Shenzhou-15” хөлгийн багийн гурван нисгэгчид хангамжийг нь хүргэж өгсөн юм. Мөн Макаогийн хиймэл дагуул, түлш, судалгааны багаж хэрэгслийг сансрын станцад хүргэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.