“Apple” компанитай зэрэгцэн “Huawei” шинэ загварын ухаалаг цаг танилцуулна
Анд нөхдийн мэдээ
2023-09-12
Өнөөдөр “Apple” компани шинэ загварын гар утас, ухаалаг цагаа танилцуулж байна. Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн Хятадын “Huawei” компани Испанийн Барселона хотод маргааш шинэ загварын ухаалаг цагаа танилцуулах ажээ. Тус компани өнгөрөгч сарын эцсээр ямар нэгэн танилцуулах арга хэмжээ зохиолгүйгээр “Mate 60 Pro” ухаалаг гар утсаа худалдаанд гаргасан билээ. Тус гар утас нь 5G чиптэй тул дотоодын хэрэглэгчдэд ихээхэн таалагдаж, 2019 онд АНУ-ын Засгийн газрын хоригт орсноос хойш ухаалаг утасны зах зээлд тус компанийн гаргасан хамгийн дуулиантай бүтээгдэхүүн болов. "Mate 60 Pro” гарсан нь Хятадын зах зээлд “Apple” компанийн эзлэх хувийг бууруулахад дорвитой нөлөөлж байгаа аж. Тухайлбал, ирэх онд “Apple” компаниас Хятадад нийлүүлэх ухаалаг гар утсыг 10 саяар бууруулна хэмээн тооцоолжээ. Мөн “Huawei” компанийн улсынхаа ухаалаг утасны зах зээлд эзлэх хувь жилийн өмнөхөөс 5.7-оор нэмэгдэж 13 боллоо. Улмаар энэ зах зээлд хоёрдугаарт эрэмбэлэгдэх болов. Тус компани АНУ-ын хоригт орсноосоо хойш дотоодоосоо төхөөрөмжийн эд анги худалдан авдаг болсон бөгөөд сүүлийн загвартаа Хятадад үйлдвэрлэсэн чип суулгасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.