images

Хятад: Үерийн улмаас матрын сүрэг суурьшлын бүсэд орж иржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-13


   Өмнөд Хятадын Гуандун мужийн Маомин хотод үерийн дараа олон тооны матар суурьшлын бүсэд нэвтэрчээ. Тус нутаг матар үржүүлгийн газар олонтой учир ийм явдал болсон бөгөөд оршин суугчдын аюулгүй байдлыг хангахаар 75 матрыг тогонд цохиулж, буудаж устгажээ. Цэнгэг усны хэвлээр явагч энэ амьтан гурван метр хүртэл өсдөг байна. Харин Хятадын Онцгой байдлын газрын гал сөнөөгч "Насанд хүрсэн матар 75 кг жинтэй, хоёр метр гаруй урттай байсан" хэмээн ярьжээ. Тэдний устгасан 75 матрын 69 нь нас бие гүйцсэн, зургаа нь бага насны матар байжээ. Өмнөд Азийн Япон, Хятад, Тайвань, Хонконгийн нутгаар сүүлийн долоо хоногийн турш "Хайкуй" хар салхи шуурч, ихээхэн хөнөөл дагуулаад байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.