images

Сансарт 355 хоножээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-13


  АНУ-ын сансрын нисгэгч Франк Рубио дэлхийн тойрог замд 355 хонож улсынхаа сансрын нисгэгчдийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр Олон улсын сансрын станцад 2022 оны есдүгээр сараас хойш байрлаж байна. Түүний өмнө АНУ-аас сансарт хамгийн удаан амьдарсан нисгэгч бол сансарт 340 хоносон Марк Вандэ Хэй юм. Гэхдээ Ф.Рубио сансрын станцад даалгавар гүйцэтгэхээр очихдоо дээд амжилтыг шинэчлэх зорилгогүй байжээ. Тэрбээр есдүгээр сарын 27-нд 371 хоноод эх дэлхийд эргэн ирэх бөгөөд түүний энэ амжилт дэлхийн дээд амжилтыг хараахан эвдэхгүй. Сансарт хамгийн удаан байсан хүн бол ЗХУ, ОХУ-ын “Мир” сансрын станцад 1994 оны нэгдүгээр сараас 1995 оны гуравдугаар сар хүртэл 437 хоног амьдарсан Валерий Поляков билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.