images

Осолд орж саажилттай болсноосоо хойш гурван жилийн дараа хэл оржээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-13


   Их Британийн иргэн 22 настай Анжел Линн одоогоос гурван жилийн өмнө найз залуутайгаа маргалджээ. Тухайн үед уурссан найз залуу нь том оврын суудлын машиндаа түүнийг чирч оруулан хурдны зам дээр 96 км/цагийн хурдтай явж байхдаа унагажээ. Улмаар бүсгүйн тархи хүнд гэмтэж алхах, ярих чадваргүй болсон байна. Энэ явдлаас гурван жилийн дараа бүсгүй хэл орж “Ээж ээ” гэж хэлж чаддаг болсон байна. Энэ тухай бүсгүйн ээж Никки Линн даваа гарагт “Good Morning Britain” радиогийн нэвтрүүлэгт орохдоо “Охиноо хэзээ ч дахин ярихгүй байх вий гэдгээс айдаг байлаа. Анжел осолдсоноосоо хойш огт ярьж чадахгүй болж компьютер ашиглан хэлэх үгээ дамжуулдаг байсан” хэмээн ярьжээ. Гэтэл эмнэлэгт хэвтэж байсан охин нь энэ оны эхээр авиа гаргажээ. Үүнийг сонссон Н.Линн “Анжел, чи ийм авиа гаргаж чадаж байгаа бол заавал ярьж чадна” хэмээн урамшуулсан байна. Ингээд охин ярьдаг болж буй бөгөөд аав Падди Линн нь “Өнгөрсөн гурван жилийн турш бид охиноо буцаад ярьдаг болоосой гэж залбирсан” гэжээ. Мөн үргэлж хэн нэгний асаргаанд байх шаардлагатай Анжел бүсгүй хүчлэн хөл дээрээ зогсож, алхах гэж оролдон эмнэлгийн ажилчид, гэр бүлийнхнээ гайхшруулсан гэнэ. Аав, ээж нь охиныхоо энэ эмгэнэлт явдлыг "The Kidnapp of Angel Lynn" баримтат кино болгон энэ оны тавдугаар сард гаргасан билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.