images

Хуримын үдэшлэгт оролцсоны ачаар бүх зочид газар хөдлөлтийн гамшгаас амьд үлджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-13


   Гурван мянга орчим хүн ​​амиа алдсан Мароккогийн газар хөдлөлтийн үеэр нэгэн тосгоны оршин суугчид хөршийнхөө хуриманд уригдаж оролцсоны ачаар гамшиг ослоос бүгдээрээ эсэн мэнд гарч чаджээ. Хуримын өмнөх өдрийн үдэшлэгийг гадаа талбайд зохион байгуулсан тул тэдгээр зочид гамшигт нэрвэгдээгүй байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр 30 настай Мохамед Боудад болон сүйт бүсгүй Хабиба Азир нар 8-ны өдөр буюу хуримын ёслол болохоос нэг өдрийн өмнө уламжлалт заншлын дагуу гадаа талбайд үдэшлэг хийсэн бөгөөд яг энэ үеэр тус орны ихэнх нутаг дэвсгэрийг нэрвэсэн 6.8 баллын хүчтэй гөзөр хөдлөлт болсон байна. Тосгоны ихэнх оршин суугчид тус үдэшлэгт уригдсан байсан бөгөөд нурах аюултай байр орон сууцан дотор биш, гадаа талбайд байсан тул бүх зочид амьд үлдсэн нь тус улсад нүүрлээд буй золгүй явдлын дундуурх нэг сайн мэдээ болов. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.