images

Египетийн сургуулиудад гивлүүр зүүхийг хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-13


   Египетийн Боловсролын яам сургуулиудад нүүрээ халхалсан гивлүүр зүүхийг хориглосон шийдвэр гаргасан нь маргаан дагуулаад байгаа тухай AFP агентлаг мэдээлэв. Энэхүү шийдвэр нь улсын болон хувийн бүх сургуульд хамаарах ажээ. Гэхдээ оюутнууд өөрийн үзэмжээр цээж болон толгойн хэсэгтээ хижаб өмсөхийг зөвшөөрсөн байна. Энэ шийдвэрийн тухай цахим орчинд Боловсролын яам хувь хүний хувцас хунар зэрэг хувийн асуудалд хөндлөнгөөс оролцож байна хэмээн шүүмжилсэн байна. Цахим хэрэглэгчид хичээлийн ачаалал, хуучирч муудсан ширээ сандал, багш нарын нийгмийн асуудал зэрэг нь үүнээс илүү тулгамдсан асуудал болохыг анхааруулж шүүмжилсэн байна. Гэвч ихэнх хүмүүс уг шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд тэд Талибан болон Исламын улс бүлэглэлийн дэмжигчдээс өөр хэн ч энэ шийдвэрт дургүйцээгүй болохыг хэлжээ. Францын Боловсролын яам өнгөрсөн сарын сүүлчээр оюутны хотхонд исламын уламжлалт хувцас болох абаяа өмсөхийг хориглосны дараа мөн ийм маргаан өрнөж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.