Японд хурааж авсан хулуу 579 кг жин татав
Анд нөхдийн мэдээ
2023-09-13
Японы Чиба мужийн тариаланчид дунд хамгийн хүнд жинтэй хулуу шалгаруулах 14 дэх удаагийн уралдаан энэ сарын 10-нд болжээ. Энэ тэмцээнд тус мужийн Нода хотын нэгэн судалгааны компанийн менежер 73 настай Хироши Нишияама түрүүлэв. Түүний тарьсан хулуу 579 кг жин татсан бөгөөд Японы дээд амжилтыг эзэмшдэг хамгийн хүнд жинтэй хулуунаас 17.4 кг-аар хүнд гэнэ. Харин энэ жилийн тэмцээний хоёрдугаар байранд орсон хулуу 163 кг жинтэй байв. Энэ зун хур багатай, халуун байсан нь тариаланчдад хүнд туссан бөгөөд энэ хулуу нь 2023 оны анхны 500 кг давсан хулуу болжээ. Уг уралдаанд түрүүлсэн тариаланч Х.Нишияама “Хулуугаа би 450 кг жин татах байх гэж бодож байлаа. 500 кг давахад нь үнэхээр гайхлаа” хэмээн ярьсан байна. Тэрбээр уг хулуугаараа Кагава мужийн Шодошима аралд есдүгээр сарын 17-нд болох 37 дахь удаагийн улсын уралдаанд оролцох юм. Улсын уралдаанд очсоноор Х.Нишияамаг Японы дээд амжилтыг эвдэнэ хэмээн найдаж байгаа аж. Одоогийн байдлаар тус улсын хамгийн том хулуу тариалсан амжилтыг Чиба мужийн Камогава хотын иргэн, 62 настай Коожи Үэно албан ёсоор эзэмшиж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.