images

Мексик: Парламентын танхимд харь гарагийн хүний шарил үзүүлэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-09-14


   Мексикийн сэтгүүлч, харь гараг судлаач Хайме Мауссан өчигдөр улсынхаа парламентын танхимд, харь гарагийнхны шарил хэмээн үзэж буй хоёр биетийг дэлгэн үзүүллээ. Түүний хэлснээр 1000 жилийн настайг нь радио нүүрстөрөгчийн аргаар шинжлэн тотоосон уг хоёр биетийг Перу улсад байдаг эртний Куско хотын малтлагаар олсон байна. Хоёр биетийн урт нь насанд хүрсэн хүний биеэс 3-4 дахин бага, гартаа гурван хуруутай, шүд, үс байхгүй ажээ. Сэтгүүлч тэдгээрийг шилэн нүүртэй хайрцганд хийж авчраад тагийг нээж харуулсан байна. “Эд бол байгалийн эволюцийн бүтээгдэхүүн биш. Мөн эд нар харь гарагийн хөлөг осолдсоноор дэлхийд үлдсэн зүйл биш, нэгэн цагт дэлхийд зориуд ирээд хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсан” хэмээн хэлжээ. Түүний үзүүлсэн зүйлд эргэлзэх хүмүүс дийлэнх байгаа бөгөөд тэдгээр биетийг элс, баримлаар үйлдсэн хуурамч эд гэж нэлээд нь үзэж буйгаа илэрхийлсэн байна.        

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.