Австрали улс тамхидалттай эрс хатуу тэмцэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-09-14
Австралийн Засгийн газар 2030 он гэхэд тамхины хэрэглээг 5 хувь хүртэл бууруулах зорилт тавьж, тамхины хяналтын тухай шинэ хуулийн төсөл санаачилжээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд Марк Батлер хуулийн төслийг танилцуулахдаа, уг хууль батлагдсанаар тамхи, никотины донтолттой тэмцэхэд чухал алхам боллоо гэж онцлон тэмдэглэжээ. Шинэ хууль батлагдвал тамхины хайрцган дээрх анхааруулах тэмдэг, зургийг шинэчилж, тамхины хайрцаг, бүтээгдэхүүний хэмжээ, шүүлтүүрийн загвар ч өөрчлөгдөх ажээ. Түүнчлэн янжуур тамхинд ментол гэх мэт нэмэлт бодисууд хэрэглэхийг болиулж, реклам сурталчилгаанд хязгаар тогтоон, тамхи, электрон тамхи хор хөнөөл багатай гэх элдэв сурталчилгааг хориглох аж. Сайд М.Батлер хэлэхдээ, Канад, Шинэ Зеланд зэрэг улс орнуудын шинэ хуулиндаа оруулсан зохицуулалтыг дурдаж, тамхидалт жил бүр 20 мянга орчим австраличуудын аминд хүрч, янз бүрийн өвчний гол шалтгаан болж байгааг онцолжээ. Энэ хууль парламентаар батлагдвал ирэх оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.