images

АНУ-ын сенатор Митт Ромни дараагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-14


   2012 онд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан АНУ-ын сенатор Митт Ромни дараагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв. Энэ жил 76 настай, 2025 оны нэгдүгээр сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах сенатор М.Ромни мэдэгдэлдээ "Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад би бараг 80 хүрнэ. Одоо шинэ үеийн залууст байраа тавьж өгөх болсон. Тэд өөрсдийн амьдрах ертөнц ямар байхыг өөрсдөө тодорхойлох ёстой" гэжээ. Улмаар сонгуульд нэр дэвшихгүй гэдэг нь улс төрөөс холдоно гэсэн үг биш гэдгээ хэлээд одоогийн ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгч асан Дональд Трамп нарыг дотоодын өр зээл, цаашлаад дэлхийн дулаарал зэрэг асуудалд ямар ч бодлогын шийдвэр гаргаагүй хэмээн хатуу шүүмжилсэн байна. Түүний энэхүү шийдвэр, байр суурь Америкийн улс төрд нөлөө үзүүлэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Энэ жил 80 нас хүрч байгаа ерөнхийлөгч Ж.Байден, 77 настай ерөнхийлөгч асан Д.Трамп нарыг жишээ болгон 75-аас дээш насны улстөрчдийн насны талаар шүүмжлэл гарч тэдний бие бялдар болон сэтгэцийг үнэлж дүгнэх хэрэгтэй гэсэн санал ч гарч байна. М.Ромни "Washington Post" сонинд өгсөн ярилцлагадаа дараагийн ерөнхийлөгч нь Ж.Байден эсвэл Д.Трамп байх магадлалтай гэж бодож байгаагаа хэлээд, гэхдээ одоо тэд энэ албанд зохимжгүй болохыг сануулан шүүмжилж, "Ерөнхийлөгч Байден чухал асуудал дээр шийдвэр гаргах чадваргүй. Трамп ч түүнээс дээрдэх юмгүй" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.