images

Япон: Ажилчид үдийн хоолондоо 3.4 доллароос бага мөнгө зарцуулдаг

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-09-14


   Японы 20-50 настай ажилчин эрчүүдийн тал хувь нь өдрийн хоолондоо 500 иен буюу 3.4 доллар, түүнээс бага мөнгө зарцуулдаг ажээ. Токио хотын нэгэн судалгааны байгууллага энэ тухай судалгааг өнгөрөгч долоодугаар сард цахимаар авсан бөгөөд цалингаараа амьдардаг 1120 эрэгтэйг хамруулсан байна. Улмаар ажилчид өдрийн хоолны зардлаа танаснаар хадгаламжаа хэр хэмжээгээр өсгөж буйг нь судалжээ. Судалгаанд хамрагдсан эрчүүдийн 39.2 хувь нь "500 иенээс багагүй, 1000 иенээс ихгүй" гэж хариулсан бол 26.1 хувь хоолоо гэрээсээ авчирдаг буюу мөнгө үрдэггүй, 22.6 хувь нь 500 иенээс бага мөнгө зарцуулдаг гэсэн байна. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцсон залуусын 48.7 хувь нь үдийн хоолондоо 3.4 доллароос бага мөнгө зарцуулдаг байна. Улмаар тэднээс сард хэр их мөнгө хадгалж буйг нь асуухад 43.3 хувь нь 200 доллароос бага, 17.8 хувь нь 340 доллароос ихгүйг хадгалдаг гэсэн үр дүн гарчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.