Хулсны баавгайн ихэр бамбаруушт нэр өгөхөөр санал хурааж байна
Анд нөхдийн мэдээ
2023-09-14
Өнгөрсөн долоодугаар сарын 7-нд Өмнөд Солонгосын “Everland” амьтны хүрээлэнд төрсөн ихэр хулсны баавгайн бамбаруушт нэр сонгож өгөх санал хураалт онлайнаар эхэлжээ. Тус хүрээлэнд санал болгож ирүүлсэн 40 мянган нэрнээс 10 хос нэрийг сонгосон бөгөөд эдгээр нэрсээс шалгаруулах санал хураалтыг энэ сарын 20-ныг дуустал онлайнаар явуулахаар болсноо мэдэгдэв. Эхний шатны санал хураалтаар сонгогдсон 10 нэр бүгд “Эрдэнэс” гэсэн утга бүхий "Бао" гэдэг үг орсон нэрс байсан аж. Үүнд хамгийн түрүүнд сэргэлэн цовоо, эрүүл энх өсөхийг бэлгэдсэн “Мин Бао, Лан Бао”, эрүүл энх, оюун ухааныг бэлгэдсэн “Жиэн Бао, Лүи Бао”, нар сарыг бэлгэдсэн “Лан Бао, Үэй Бао” зэрэг нэрс оржээ. Улмаар амьтны хүрээлэн энэхүү санал хураалтын эхний шатанд дөрвөн хос нэр үлдээгээд, хоёрдугаар шатны санал хураалтыг ирэх сарын 6-ны өдөр эхэлж, сүүлийн шалгаруулалтыг ихэр бамбаруушийн төрснөөс хойшх 100 дахь өдөр буюу ирэх сарын 14-нд тодруулах ажээ. Долдугаар сарын 7-ны өдөр нэг нь 180 грамм жинтэй, нөгөөх нь 140 грамм жинтэй төрсөн ихэр бамбарууш одоогоор 3 кг орчим жинтэй болж эрүүл саруул өсч байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.