Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ 2.1 хувиар буурчээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-14
Олон улсын хүнсний бүтээгдэхүүний үнийн жишиг индекс наймдугаар сард долоодугаар сарынхаас 2.1 хувиар буурсныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) баасан гарагт мэдээллээ. Гэвч цагаан будааны үнэ наймдугаар сарын эхээр өмнөх сарынхаас 9.8 хувиар өсөж, сүүлийн 15 жилийн дээд үнэд хүрсэн байна. Үүнд Энэтхэгийн будааны экспортын хориг, цагаан будааны ургац хураалт, үйлдвэрлэлийн улирлын чанартай уналт нөлөөлжээ. Харин үр тарианы үнэ 0.7 хувиар буурчээ. Учир нь, Бразилд эрдэнэшишийн ургац арвин гарсан тул үнэ нь долоо дахь сардаа дараалан буурсан бол АНУ, Канадад улаан буудайн ургац сайн байж үнэ нь 3.8 хувиар буурлаа. Мөн тус байгууллагаас "Хүнсний өргөн хэрэглээний таван нэр төрлийн дөрвийнх нь буюу мах, сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, үр тарианы үнэ буурсан" гэжээ. Харин элсэн чихрийн үнэ сарын өмнөхөөс 1.3 хувиар нэмэгдэж энэ оны эхэн үетэй харьцуулахад 34 хувиар нэмэгдсэн байна. Үүнд "Эль Ниньо" хар салхи зэрэг цаг агаарын үзэгдэл нөлөөлж буй аж. Энэ сарын хүнсний бүтээгдэхүүний үнийн жишиг индексийн тайлан аравдугаар сарын 6-нд гарна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.