Норвегийн гүнж бөө найз залуутайгаа гэрлэх товоо зарлалаа
Анд нөхдийн мэдээ
2023-09-14
Норвегийн хааны ууган охин, гүнж Марта Льюис ирэх зун африк-америк гаралтай бөө найз залуу Дюрек Варретттэй хуримлахаар болсноо зарлалаа. Энэ тухай тус улсын хаан тавдугаар Херальд болон түүний хатан “Д.Варреттийг гэр бүлдээ хүлээн авахдаа баяртай байна. Бид Марта, Дюрек хоёрт бүхий л сайн сайхныг хүсдэг” гэжээ. Д.Варретт өөрийгөө зургаа дахь үеийн бөө гэдэг бөгөөд ихэр цамхагт болсон халдлагыг хоёр жилийн өмнөөс мэдэж байсан гэдэг гэнэ. Тэрбээр гүнжтэй хуримласныхаа дараа Норвегид нүүн очиж хааны гэр бүлийн гишүүн болох ба ямар нэг хэргэм цол авахгүй гэдгийг Норвегийн төв телевиз мэдээлсэн юм. Харин Херальд хаан гүнжийн хэргэмийг хэвээр үлдээхээр шийджээ. Д.Варретт 2022 оны зургадугаар сард хааны ивээл дор гүнжтэй сүй тавьж байв. Харин тэд ЮНЕСКО-д соёлын дурсгалт газар хэмээн бүртгэгдсэн Норвегийн Гейранжер тосгонд хуримлахаар болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.